Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын ИТХ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛУУДЫН НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАСНЫ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2016-11-15

     УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн хамтарсан "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд /2013-2016/ бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын нэгдсэн портал www.khural.mn цахим хуудсыг ИТХ-уудын сайн туршлагыг солилцох, Төлөөлөгчдийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор бүтээж түүнийг хөтөлж хөгжүүлэх админуудын сургалтыг анх 2014 оны 8-р сард явуулж байсан бөгөөд одоо 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
      Тус сургалт нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс Бага баян дахь "Энхийн төлөө" цогцолборт 3 өдрийн турш үргэлжлэх бөгөөд 21 аймгийн ИТХ-уудын ажлын албаны 50 гаруй ажилтнууд оролцож байна.
     Энэхүү сургалтаар ИТХ-уудын нэгдсэн цахим хуудас болон дэд хуудсыг хэрхэн хөгжүүлэх, хөтлөх арга болон цахим хуудсаа амжилттай хөгжүүлж байгаа аймгуудын сайн туршлагаас харилцан суралцах юм.
      Одоогоор KHURAL.MN цахим хуудсын хүрээнд Нийслэл, түүний 9 дүүрэг, 21 аймаг, тэдгээрийн 330 сумын нийт 360 цахим дэд хууудсуудтай, өдөрт 50 орчим мэдээ мэдээллээр шинэчлэгддэг мэдээллийн хамгийн том портал сайт болоод байна.
     

Санал асуулга

санал өгсөн: 0