Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын ИТХ

WWW.KHURAL.MN цахим хуудсыг хөтлөх, хөгжүүлэх журмын төслийг хэлэлцлээ.

2016-04-19

      УИХ-ын Тамгын газар, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлдэг "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд бүтээгдсэн Монгол Улсын бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын нэгдсэн портал WWW.KHURAL.MN цахим хуудсыг хөтлөх, хөгжүүлэх журмын төслийг хэлэлцэх , эцэслэх уулзалт энэ сарын 13-14-ны өдрүүдэд Энхийн төлөө цогцолборт зохион байгуулагдлаа. 
       Уулзалтад Төв, Хэнтий, Баянхонгор, Сүхбаатар, Дорноговь, Архангай, Дундговь, Орхон, Говь-Алтай аймгууд болон Сонгино хайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, дүүргийн админууд оролцлоо.
 Уулзалтын үеэр цахим хуудсыг хөтөлж хөгжүүлэхэд баримтлах журмын төслийн хэлэлцүүлэг, бүх шатны khural.mn хөтлөх админуудын ИТХ-ын ажлын албатай байгуулах гэрээний төслийн хэлэлцүүлэг явагдлаа.

Санал асуулга

санал өгсөн: 0