Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын ИТХ

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГЫН ИВЭЭЛ ДОР АЙМГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН "БИД ОРОЛЦЪЁ - ХАМТДАА ХӨГЖЬЕ" ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАЛАА.

2019-09-19

   Аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргалын санаачлагаар аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аймгийн зөвлөгөөнийг 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Алтай хотод зохион байгууллалаа. Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллaгаанд аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж нар оролцлоо. 
   Уг арга хэмжээг аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, аймгийн Улаан загалмайн хороо, Говь-Алтай аймаг дахь Дэлхийн зөн ОНХХ, аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл нар хамтран зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхан шатны эмнэлгийн тусламж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гар урлалын бүтээлүүдээр үзэсгэлэн гаргалаа.         Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд "Миний ертөнц" гар зургийн уралдааныг зохион байгуулж эхний 3 байрыг шалгаруулж шагналаа. 

Санал асуулга

санал өгсөн: 0