Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын ИТХ

МУ-ЫН ЗГ-ЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРААС АЙМГИЙН ИТХ, ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, АЖЛЫН ҮР ДҮНТЭЙ ТАНИЛЦАХ АЖЛЫН ХЭСЭГ ЭНЭ ӨДРҮҮДЭД АЖИЛЛАЖ БАЙНА.

2017-11-06

Нутгийн өөрөө удирдах байгууллага болон захиргааны байгууллагын үйл ажиллагаа, ажлын үр дүнтэй танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгөх, тэдгээр байгууллагын зорилт, чиг үүргийг боловсронгуй болгоход дэмжлэг туслалцаа үзүүлэх, ИТХ, Тэргүүлэгчид ажлын алба, Засаг дарга, Тамгын газрын үйл ажиллагаа, ажлын үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд арга зүйн зөвлөмжөөр хангах зорилготой МУ-ын ЗГ-ын ХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнгээр батлуулсан удирдамжийн дагуу ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна.

Уг ажлын хэсэгт МУ-ын ЗГХЭГ-ын ахлах референт П.Зоригтбаатар, хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын шинжээч Ш.Цэцэг-Өлзий нар ажиллаж байна.

           Аймгийн ИТХ-ын үйл ажиллагаандаа баримталж буй бодлого, зорилтын хүрээнд хийж буй ажил, бүтцийн үйл ажиллагаа, хурлын үйл ажиллагааны чиглэлээр хийж буй судалгаа, шинжилгээ, хяналт шалгалтын ажил, ажлын албаны үйл ажиллагаа, аймгийн ИТХ, ЗДТГ-ын хоорондын харилцан ажиллагаа, үр дүнгийн талаарх ажилтай танилцаж байна.

Санал асуулга

санал өгсөн: 0