Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын ИТХ

АЙМГИЙН 87 БАГИЙН ИНХ-ЫН ДАРГА НАРЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУУРЬ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.

2017-11-03

Аймгийн ИТХ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны Үндсэн чиглэлд Нутгийн Өөрөө удирдах байгууллагыг чадавхижуулах, тэр дундаа Үндсэн хуулийн байгууллага болох Багийн ИНХ-ыг дарга нарыг чадавхижуулах чиглэлээр тодорхой бодитой ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Монгол УИХ-ын Тамгын газар, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран “Монгол улс дахь төлөөллийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслөөс аймгийн нийт багийн ИНХ-ын даргыг чадавхижуулах суурь сургалтыг Алтай хотод энэ сарын 2-3-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтыг аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Мөнхтөр болон сургагч багш нар нээж, сургалтын зорилго, үр дүнг танилцуулав.

Уг сургалтын хүрээнд багийн ИНХ-ын эрх зүйн үндэс, суурь ойлголтууд, ИНХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан, тулгамдаж буй асуудал, түүнд дүн шинжилгээ хийх арга зүй, иргэдийн оролцооны чиглэлээр сургагч багш нар сургалтыг зохион байгуулна.

Аймгийн хэмжээнд нийтдээ 87 багтай бөгөөд багийн ИНХ-ын дарга нарыг чадавхижуулах сургалтыг зайлшгүй зохион байгуулах хэрэгцээ шаардлага тулгараад байсан. Иймд сургалт чухал ач холбогдолтой, үр өгөөжтэй болохыг онцолж байна.

Санал асуулга

санал өгсөн: 0